top of page

ХЭҮК уналт таталтын эсрэг эмийн хүртээмжийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

  • 2 days ago
  • 1 min read

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан хэлэлцүүлгээр бүртгэлгүй эмийг бүртгэлжүүлэхэд хүндрэлтэй, цаг хугацаа шаарддаг, мөн эмийн хүртээмж, хүрэлцээ хангалтгүй байгаагаас шалтгаалан эмийн нийлүүлэлт тасалдаж, иргэд эрүүл мэндээрээ хохирч буй асуудлыг хөндөн, шийдвэрлэх шаардлагатай талаар онцолсон юм.

ХЭҮК 2024 онд Эрүүл мэндийн сайдад, 2025 онд Ерөнхий сайдад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлж, уналт таталтын эсрэг болон зайлшгүй шаардлагатай эмийн нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, орон нутагт шууд ханган нийлүүлэх, түгээх, мөн гадаад улсад эмчлүүлээд ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өгдөг Монгол Улсад бүртгэлгүй эмийг яаралтай горимоор бүртгэлжүүлэх арга хэмжээ авах асуудлыг зөвлөмжид тусгасан.

Уг зөвлөмжид туссан асуудлаар гомдол, мэдээлэл удаа дараа ирж буйтай холбогдуулан Комисс Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон “Эрхэм нандин сувд” ТББ-ын төлөөллийг оролцуулан зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж, үнэллээ. Хэлэлцүүлэгт төр болон төрийн бус байгуулллагын 20 гаруй төлөөлөл оролцсон юм.


Эх сурвалж: ХЭҮК

 

Comments


bottom of page