ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан Говь-Алтай аймгийн нийгмийн ажилтнуудтай уулзлаа

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан Говь-Алтай аймгийн нийгмийн ажилтнуудад “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн, “Нэг мэргэжил-Нэг хүч” санаачилгыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.
Энэ үеэр Говь-Алтай аймгийн нийгмийн ажилтнууд мэргэжлийн холбоогоо байгуулж, “Нэг мэргэжил-Нэг хүч” санаачилгыг дэмжин, Монгол Улсын хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй болгохын төлөө нэг чигт, нэг хүчээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Нийгмийн ажилтнуудын зүгээс ижил үнэлэмжтэй цалин урамшуулал авах, цалин нэмэгдүүлэх, ажиллах аюулгүй, таатай нөхцөлөөр хангуулах, орон нутгийн түвшинд нийгмийн ажлын онцлогийг зөв ойлгож дэмжих, дээрх таван салбарын нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааны салбар дундын уялдааг бүрдүүлэх зэрэг асуудлын талаар хэлэлцжээ.



Comments