ХГБХХЕГ-аас хориглосон хугацаанд хүүхдээр морь унуулахгүй байхыг уриаллаа
Nov 5
1 min read

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 тогтоолоор “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон" байдаг.
Хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдийг оролцуулах нь хүүхдийн хичээл сургууль завсардах, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр. Тиймээс уяач, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн эрхийг нэгт тавьж хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна хэмээн ХГБХХЕГ-аас мэдээллээ.



Comments