Увс аймагт хаврын бүсийн хурдан морины уралдаан үргэлжилж байна
- 2 days ago
- 1 min read

Увс аймгийн зүүн бүсийн хурдан морьдын хаврын уралдаан 2026 оны тавдугаар сарын дөрвөнөөс тавны өдрүүдэд Зүүнхангай суманд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн уралдаанд Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Архангай зэрэг аймгуудаас ирсэн нийт 800 гаруй морьд есөн насны ангилалд уралдаж, 250 гаруй унаач хүүхэд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа аж. Мөн уралдааны үеэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхэд хамгааллын ажлын хэсэг ажиллаж, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Увс аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар.



Comments