Тэгш хамруулан сургах боловсролын эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн үнэлгээнд оролцоорой

Уншигч таныг Тэгш хамруулан сургах боловсролын эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн үнэлгээнд хамрагдахыг урьж байна.
Боловсролын Ерөнхий хуулийн 3.1.24. "ялгаатай хэрэгцээ" гэж хүний боловсрол эзэмшихтэй холбоотой хөгжлийн бэрхшээл, онцгой авьяас, хэл, соёл, жендэр, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг тодорхойлсон байдаг. Тэгвэл “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлээс тус заалтын хэрэгжилт анги танхим, багшийн заах арга зүй, хандлага, сургуулийн бүтэц тогтолцоо, баримт бичгийн түвшинд ямар байгааг үнэлэх, хөндлөнгийн хараат бус судалгааг эхлүүлжээ.
Судалгаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн багш, эцэг эх асран хамгаалагчид болон СӨБ-ын багш, эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулах юм.
Судалгааны үр дүнг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулж, тэгш хамруулах боловсролын чиглэлээр иргэний нийгмийн бодлогын нөлөөлөл хийхэд ашиглах аж. Энэхүү судалгааны тайланд оролцогчдын хариултыг зөвхөн нэгтгэсэн хэлбэрээр боловсруулж дүгнэх бөгөөд тайланд хувийн мэдээлэл болон сургуулийн нэр, зэрэг мэдээллийг ялгагдан танигдахаар харуулахгүй. Мөн судалгааны дэлгэрэнгүй хариултыг аливаа гуравдагч этгээдэд дамжуулахгүйгээр нууцлалыг чанд хадгална.
Багш, эцэг эх, асран хамгаалагчдыг судалгаанд хамрагдахыг урьж байна.
1. ЕБС-ийн багш нараас авах анкетын судалгааны холбоос
2. ЕБС-д сурдаг хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын судалгааны холбоос
3. СӨБ-ын байгууллагын багш нараас авах анкетын судалгааны холбоос
4. СӨБ-ын байгууллагад сурдаг хүүхэдтэй эцэг эх нараас авах судалгааны холбоос



Comments