Налайх дүүргийн НДГ "Хүүхэд харах өрөө"-тэй боллоо
- child.mn
- 1 day ago
- 1 min read

Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хангах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор байгууллагадаа “ХҮҮХЭД ХАРАХ ӨРӨӨ” нээн ажиллуулж эхэллээ.Энэхүү өрөө нь ажилтнуудын санаачилга, дотоод нөөц боломжоор бүрдсэн бөгөөд хүүхдийн аюулгүй байдал, тав тухтай орчныг хангахад чиглэсэн үнэтэй санаачилга болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасан ажил, амралтын уян хатан нөхцөлийг дэмжиж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлсэн энэхүү санаачилга нь ажилтнуудын амьдралд эергээр нөлөөлсөн байгууллагын нийгмийн хариуцлагын бодит жишээ болсон байна.

Энэхүү ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ бодит ажлыг үнэлж, Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс ТАЛАРХАЛ гардууллаа.
Commentaires