Монголын Залуучуудын Эвсэл: Хаврын морин уралдааныг дахин сэргээхийг эсэргүүцэж байна

Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас хаврын морин уралдааныг дахин сэргээхийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.
ХҮҮХДИЙН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬ!
УИХ-ын нэр бүхий 25 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хаврын морин уралдааныг сэргээх эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Улмаар уг төслийг энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр товлоод байна.
Хаврын морин уралдааныг сэргээх нь хүүхдийн амьд явах, сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд эрсдэл учруулах асуудал юм.
Иймд “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл All for Education Mongolia болон түүний гишүүн 42 төрийн бус байгууллага уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хууль тогтоогчдоос хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихыг шаардаж байна.
Энэ долоо хоногийн Баасан гараг буюу 11 дүгээр сарын 20-нд Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр тохионо. Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг угтан хүүхдийг эрсдэлтэй уралдаанд оролцуулах эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх нь хүүхдийн эрхийг хамгаалах зарчимтай нийцэхгүй.
Хүүхдийн эрх бол уралдааны уламжлалаас дээгүүр үнэт зүйл. Хүүхдийг хамгаалъя!



Comments