top of page

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга хориглосон хугацаанд хүүхдээр морь унуулахгүй байх захирамж гаргалаа

  • 1 minute ago
  • 1 min read

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагчийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар сумын нутаг дэвсгэрт “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан.

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаан, үсэргээнд хүүхдийг уралдуулснаар амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах, хичээл сургууль завсардах эрсдэлүүд гардаг. Иймд эцэг эх, асран хамгаалагч, уяач та бүхнийг хүүхдийн эрхийг хамгаалж хурдан морины уралдаан, сунгаан, үсэргээнд хүүхдийг оролцуулахгүй байхыг уриалж байна.


Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Comments


bottom of page