"Би нийгмийн ажилтан" захидлын уралдаандаа оролцоорой
- May 19
- 1 min read

Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн сайтаас "Би нийгмийн ажилтан" захидлын уралдааныг зарлаж байна. 21 аймгийн 9 дүүргийн хүүхэдтэй ажилладаг хүүхдийн байгууллагын нийгмийн ажилтнууд оролцох боломжтой. 5 дугаар сарын 18-наас 30-ны өдрийг дуустал захидлыг хүлээн авна.
Захидалдаа өөрийн ажил мэргэжилтэй холбоотой сэтгэл хөдөлгөм, онцгой гэж бодсон түүхээ бидэнтэй, бидний уншигч, үзэгчидтэй хуваалцаарай.
Захидлаа бичээд news@child.mn хаягаар илгээнэ. Ирсэн захидлуудыг child.mn сайтын "Мэргэжилтний үг" булангаар дамжуулан олон нийтэд түгээнэ.
Хамгийн их хандалт авсан, агуулга сайн, сэтгэл хөдөлгөм түүх илгээсэн захидлыг эзнийг батламж, 2026 онд багтаж өөрийн хийж буй ажлаа үнэ төлбөргүй child.mn сайтаар сурталчлуулах, сурвалжлуулах эрхээр урамшуулна.
Амжилт!



Comments