"Барилдъя, найз аа" хүүхдийн бөхийн барилдаанд бүртгүүлсэн хүүхдүүдийн анхааралд
- Feb 6
- 1 min read

Гал морь жилийн цагаан сарын баярыг угтсан "Барилдъя найз аа" хүүхдийн бөхийн барилдаан 2 дугаар сарын 9-нд 09:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Эрсдэлгүй спортоор дамжуулан хүүхдийг монгол ахуй, өв соёл, ёс суртахуунтай хүн болж төлөвших сэдлийг бий болгох, сурталчлах нь "Барилдъя найз аа" хүүхдийн бөхийн барилдааны гол зорилго юм. Барилдааныг хүүхдийн эрхээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагаас санаачлан ETV телевизтэй хамтран зохион байгуулж байна. Мөн тус санаачилгыг Монголын Үндэсний Бөхийн холбоо, ХГБХХЕГ, ХЭҮК-ээс дэмжин хамтран ажиллаж байна.
Барилдааныг 7 насны ангилалд 32 хүүхэд, 8 насны ангилалд 32 хүүхэд барилдахаар зохион байгуулна. Өглөө 08:00 цагт бөхийн өргөөнд цуглаж, хувцас солих, бие халаах зэрэг бэлтгэлээ базаана. Улмаар хүүхдийн бөхийн барилдааныг Child.mn/Хүүхэд.мн болон ETV телевизийн эфир болон цахим хаягуудаар контент, нэвтрүүлэг, фото сурвалжилга болгон олон нийтэд түгээх юм.



Comments