top of page

Анх удаа "Дотор орчны агаарын чанарын стандарт" батлагдлаа

  • Apr 22
  • 1 min read

Стандарт, хэмжил зүйн газраас анх удаа Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) баталлаа. Стандарттай болсноор айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах ач холбогдолтой юм.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2026 оны 4 дүгээр сараас мөрдөгдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулжээ. Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан нь тус стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

Comments


bottom of page