Child.mn сайтын "Хүндээ ээлгүй хотын золиос хүүхэд" нийтлэл тусгай байр эзэллээ
- child.mn

- 1 day ago
- 2 min read

Хүний эрхийн олон улсын өдрийг угтан Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл болон “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж, өнөөдөр (2025.12.12) дүнгээ зарлан, шагналаа гардууллаа. Уралдааныг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зарлаж, нийт 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 35 сэтгүүлчээс 51 бүтээл ирүүлж, хүний эрхийн тулгамдсан асуудлыг хөндсөн олон чанартай бүтээл өрсөлдсөн байна.
Энэ жилийн уралдаан нь Тогтвортой хөгжлийн зорилтын 11 дэх зорилт болох “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих”-ийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн бодит нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах, тулгамдсан асуудлыг тодруулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэв. Мөн хүний эрхэд суурилсан, төлөөллийн оролцоог хангах шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц санал, санаачилгыг дэмжих зорилготой байлаа.
Уралдаанд дараах чиглэлээр бүтээл хүлээн авч шалгаруулав.
Хүндээ ээлтэй хот (агаар, хөрс, хог хаягдал, ус, явган зам, цэцэрлэгт хүрээлэн, аюулгүй хот)
Хүний эрхийн мэдрэмжтэй хот төлөвлөлт ба иргэдийн оролцоо
Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба хот төлөвлөлт
Хот дахин төлөвлөлт ба нүүлгэн шилжүүлэлт
Газар чөлөөлөлт, нөхөх олговор болон нөлөөлөлд өртсөн иргэдийн амьдралын чанар
Бүтээлүүдийг хүний эрх болон сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн хараат бус гурван шүүгч үнэлж, уралдааны дүнг гаргажээ. Уралдаанд амжилттай оролцсон найман сэтгүүлчийг 500,000–3,000,000 төгрөгийн шагнал болон өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Child.mn/Хүүхэд.мн сайт уг бүтээлийн уралдаанд "Хүндээ ээлгүй хотын золиос хүүхэд" дата нийтлэлээр тусгай байр эзэллээ.
“ХҮНИЙ ЭРХ БА ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХОТ” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЙН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН 2025-Д
ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮД
д\д | Овог нэр | Байгууллага | Бүтээлийн нэр | Бүтээлийн линк |
1 дүгээр байр | Г.Батзаяа | Нэг л асуулт: Албадан чөлөөлөх нь шийдэл мөн үү | ||
1 дүгээр байр | Ц.Мягмарбаяр | “Зууны мэдээ” сонин | Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр... | |
2 дугаар байр | Б.Хонгорзул | ТВ 9 телевиз | Дахин төлөвлөлт ингэж үргэлжилвэл өмчтэй иргэн үлдэхгүй нь | |
2 дугаар байр | О.Бат-Ундрах | “Өнөөдөр” сонин | Угаарын урхаг буюу хотжилтын шинэ өвчин | |
3 дугаар байр | Э.Отгонцэцэг | МҮОНТ. “Монголын мэдээ” суваг | Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүртээмжгүй дэд бүтцээр зөрчсөөр... | |
3 дугаар байр | Б.Будхүү | Ээлтэй хотын шийдэл: Тэдэнд зориулаад барьчихвал бүгдэд хүртээмжтэй болно | ||
Тусгай байр | Г.Хэрлэн Х.Бямбажаргал | Хотын стандартыг нүхэн жорлонгийн хувьсгалаас эхлүүлье | ||
Тусгай байр | А.Уянга | Хүндээ ээлгүй хотын золиос хүүхэд |



Comments