top of page

7 аймаг, 4 дүүргийн засаг дарга хориглосон хугацаанд хүүхдээр морь унуулахгүй байх захирамж гаргаж, нээлттэй мэдээлжээ

  • 1 day ago
  • 2 min read

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор:

1. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай.
2. Бүсийн уралдаанаас бусад орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрлийн дагуу холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцүүлэн, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

хэмээн шийдвэрлэсэн байдаг.

Хаврын цагт хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхэд уралдуулах нь хүүхдийн амь насанд эрсдэлтэй учраас зарим аймаг, сумын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд 11 дүгээр сарын нэгнээс 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулах, үсэргээ, сунгаа, морины ажилд оролцуулахыг хориглосон захирамжийг гаргаж, хүүхдийг гарах эрсдэлээс урьдчилан сэргийлсээр байгаа юм.

Одоогийн байдлаар дараах аймаг, сумын Засаг дарга нар захирамж гаргаж, нээлттэй мэдээлжээ.

Нэг.

Архангай аймгийн 19 сумын Засаг дарга нар бүгд хориглосон хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх захирамж гаргасан байна.

Хоёр.

Баянхонгор аймгийн Засаг дарга мөн 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр А/12 дугаар захирамж гаргажээ.

Гурав.

Өмнөговь аймгийн Засаг дарга 2026 оны 3 дугаар сарын 2-нд захирамж гаргажээ.

Дөрөв.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар гаргажээ.

Тав.

Хөвсгөл аймгийн Мөрөн Мөрөн сумын Засаг дарга 2026 оны А/38 дугаар захирамж гаргажээ.

Зургаа.

Хориглосон хугацаанд хүүхдээр морь унуулахгүй байх захирамжийг Төв аймгийн Засаг дарга 2026 оны 2 дугаар сарын 24-нд гаргажээ.

Долоо.

Орхон аймгийн Засаг даргын хувьд уг захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 6-нд гаргаж байжээ.

Улаанбаатар хотын хувьд дараах дүүргүүдийн Засаг даргын захирамжийг нээлттэй байршуулжээ.

Нэг.

Хоёр.

Гурав.

Дөрөв.


Comments


bottom of page