top of page

2011-2023 оны хооронд Монгол Улсын 277 хүүхдийг 18 улсад үрчлүүлжээ

4 days ago
3 min read

2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос "Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах" сэдвээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Энэ үеэр ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Мөнгөнтуул дараах мэдээллийг танилцуулав.

Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн тоон мэдээлэл

2001-2023 оны хооронд нийт 277 хүүхдийг 18 улсад үрчлүүлжээ.

№

Улс

Тоо

1

Америкийн Нэгдсэн Улс

157

2

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

36

3

Бүгд Найрамдах Итали Улс

23

4

Бүгд Найрамдах Франц Улс

20

5

Нидерландын Хаант Улс

7

6

Бүгд Найрамдах Солонгос Улс

7

7

Бельгийн Хаант Улс

5

8

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

4

9

Австрали Улс

4

10

Канад Улс

3

11

Оросын Холбооны Улс

2

12

Япон Улс

2

13

Данийн Хаант Улс

1

14

Испанийн Хаант Улс

1

15

Финлянд Улс

1

16

Шведийн Хаант Улс

1

17

Шинэ Зеланд

1

18

Румын Улс

2


Нийт

277

Эх сурвалж: ГИХГ, 2025 он

Хүүхэд үрчлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа

ХНХ-ын сайдын тушаалаар 2013 оноос "Хүүхэд үрчлэлийн зөвлөл" байгуулан ажиллаж байна. ГБХНХ-ын сайдын 2025 оны А/90 дүгээр тушаалаар "Хүүхэд үрчлэлтийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам" баталсан. Зөвлөл нь хүсэлт гаргасан этгээд хүүхэд үрчлэн авах боломжтой гэж үзвэл тэдний хувийн шинж, үрчлүүлэхэд тохиромжтой эсэх болон боловсрол, гэр бүлийн болон эрүүл мэнд, өвчний түүх, нийгмийн байдал, үрчлэн авах болсон шалтгаан, улс хооронд хүүхэд үрчлэн авах чадвар зэрэг мэдээлэл агуулсан тайлантай танилцаж, хэлэлцдэг.

1. Хүүхэд үрчлэх хүсэлт гаргасан гэр бүл/иргэний хүсэлт, холбогдох материалыг шалгаж, хүлээн авна.

2. Хүсэлт гаргагчийн хүүхэд үрчлэх хүсэлт, холбогдох баримт бичгийг судална.

3. Зохих хууль, журамд заасан шаардлагыг хангасан эсэх талаар хэлэлцэн дүгнэлт гаргана.

4. Хуралдаанаас гаргах дүгнэлт нь тэмдэглэл хэлбэртэй. Тэмдэглэлд зөвлөлийн дарга, хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

5. Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг Гадаадын иргэн харьяатын газарт албажуулан хүргэнэ.

6. Гадаадын иргэн харьяатын газар үрчлэлтийн шийдвэр гаргаж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/90 дүгээр тушаалаар байгуулсан “Хүүхэд үрчлэлтийн зөвлөл” ажиллаж байна.

Үрчлэгдэх хүүхдийг судлан сонгож, үрчлүүлэхээр болсон тохиолдолд үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй зуучлагч байгууллагаар дамжуулан холбогдсоны дараа Гадаадын иргэн харьяатын газарт санал, дүгнэлтийг холбогдох материалын хамт хүргүүлдэг байна.

Монгол Улсад хүүхэд үрчлэлттэй холбоотой асуудлыг дараах хууль тогтоомжоор зохицуулж байна.

Мөрдөж буй хууль тогтоомж

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992)

  • Хүүхдийн эрхийн тухай (2016)

  • Хүүхэд хамгааллын тухай (2024)

  • Гэр бүлийн тухай (1999)

  • Харьяатын тухай хууль (1995)

  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль (2010)

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам” (2001)

Гэр бүлийн тухай хуулийн 54.1-д заасны дагуу үрчлэлт нь зөвхөн хүүхдийн сайн сайхны төлөө хийгдэнэ.

Хүүхэд үрчлэлттэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц

  • Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц

  • Хүүхдийн эрхийн тухай конвенцын НҮБ-ын Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Нэмэлт протокол;

  • Хүүхдийн эрхийн тухай конвенцын НҮБ-ын Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол;

  • Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц (1993) /Гаагын конвенц/

Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенцын үндсэн зорилго нь:

  • Улс хооронд хүүхэд үрчлэхэд хүүхдийн дээд ашиг сонирхол болон түүний үндсэн эрх нь олон улсын эрх зүйд нийцэж байгаа талаар үрчлэгч, хүлээн авагч улс баталгаа бүрдүүлэх,

  • Төрөлх улсад үрчлэн авах тохиромжтой гэр бүл олдохгүй тохиолдолд үрчлүүлж буй хүүхдэд тохирсон гадаад гэр бүлийг олж өгөх,

  • Хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, оролцогч улсууд үрчлэлийн талаар хамтын ажиллагааны тогтолцоо бий болгох,

  • Үрчилж байгаа болон хүлээн авагч улсууд конвенцын дагуу хүүхэд үрчлэхийг харилцан зөвшөөрөх.

Конвенц дараах тохиолдолд үйлчилнэ. Үүнд:

  • Үрчлүүлэгч хүүхэд, хүлээн авагч улсад шилжин очсон, очихтой холбоотой асуудлыг зохицуулна.

  • Эцэг эхийн байнгын харилцаа бий болгох үрчлэлд хамаарна.

  • Хүүхэд 16 нас хүрэхээс өмнө оролцогч улсууд хэлэлцээ хийгдсэн тохиолдол хамаарна.

Улс хооронд хүүхэд үрчлэхэд тавигдах шаардлага:

  1. Хүүхдийг үрчлүүлж болохыг тухайн улсын эрх бүхий байгууллага нь тогтоосон байх /Эцэг эх нь нас барсан гэдэг нь тогтоогдсон, хаягдсан, эцэг эхийг эрэн сурвалжилсан байх/

  2. Хүүхдийг улс хооронд үрчлэх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцсэн байх,

Comments


bottom of page