top of page

Менингококк халдварын вакциныг сайн дураар, олныг хамруулж биш зөвхөн голомтын заалтаар хийдэг

Менингококкт халдвар нууц үеийн хугацаа нь 3-аас 10 хоног гэж ярьдаг. Ихэвчлэн халдвар авснаас хойш 5-аас 7 хоногийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эхэлдэг.

Хичээл сургууль эхэлсэн, цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа, мөн 3-р сараас Цагаан сар гээд хөл хөдөлгөөн улам нэмэгдэх учраас ханиад томуу, томуу төст өвчин, менингококк халдвар зэргээс гараа угааж, амны хаалтыг хүүхэд, насанд хүрэгчид бүгд зүүж, халдвараас сэргийлэх шаардлагатай байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал А.Баттөр, зөвлөх эмч Ц.Чинбаяр, Уртнасан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Менингококк зөвхөн тууралтаар л илрэх үү? Яг халдвар авснаас хойш хэд хоногийн дараа тууралт нь гарч эхлэх бол?
Менингококкт халдвар нууц үеийн хугацаа нь 3-аас 10 хоног гэж ярьдаг. Ихэвчлэн халдвар авснаас хойш 5-аас 7 хоногийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эхэлдэг. Бид нар гол нь юуг анхаарах ёстой юм гэхээр нэгдүгээрт нь яг хүндээр өвдөж байгаа хүмүүст бид нар цаг алдахгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай. Менингит халдварын үед хүүхэд өндөр халуурдаг, тархины бүрхүүл харьс, хальс, цочролын улмаас толгой хүчтэй өвдөх, огиулж бөөлжих, нүд дуу чимээ болон гэрэлд гялбах гээд ийм шинж тэмдгүүд илэрдэг. Энийг менингитийн хэлбэр явагдаж байна аа гэж бодоод эмчид яаралтай хандаарай гээд байгаа юм. Дараагийн нэг маш хүнд хэлбэр нь үжил хэлбэр гэж байгаа. Энийг бид нар менингококкт гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр үжил хэлбэрийг яагаад яаралтай нэн даруй эмнэлэгт ханд гээд анхааруулаад байгаа юм бэ гэхээр яг цаг минут алдахгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлж байж бид нар энэ хүмүүсийн амь насыг аврах гэж байгаа юм. Энэ үед гэнэт цочмог өндөр халуурах, биеэр нь тууралт гарах шинж тэмдэг илэрнэ. Ихэвчлэн халуурснаас хойш 6-аас 12 цагийн дотор тууралт гардаг. Тууралт нь ихэвчлэн хөл, мөчид захын хэсгээс эхлээд гарч эхэлдэг. Тэгэхээр хүүхдийгээ халуурахаар нь гэртээ халууныг нь буулгачхаад халуун нь намдахаар нь хараад байгаад байдаг. Маргааш өглөө болъё, нөгөөдөр болъё гээд. Ингэж болохгүй ээ. Шууд л гэнэт цочмог, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан хүүхдийг нэн даруйд нь яаралтай эмнэлгийн тусламж авч, заавал эмчид үзүүлээрэй.
Дээрээс нь энэ менингококкт халдварын тэр үжил хэлбэрийн үед явагдаж байгаа халууралт нь онцлог. Манайхан цагаан халууралт гэж эмч нар ярьдаг юм. Халуурсан хүүхэд, зүгээр ханиад томуу хүрсэн хүүхэд бол ягаараад, минчийгээд халуу шатаад, хөл гар нь хав халуун, барихаар мэдэгдэхээр ингэж халуурдаг.

Тэгвэл энэ менингококкт халдварын үеийн тэр хүнд хэлбэрээр явагдаж байгаа үеийн халууралт ямар байх вэ?
Цагаан халууралт. Хүүхэд цонхийгоод, цайгаад гар хөл нь хүйтэн эрээнтээд, мөчид нь даарсан ийм байдалтай мөртөө халууныг нь үзэхээр өндөр халуунтай байдаг. Тэгэхээр энэ халууралтыг ялгаад ингэж халуурч байгаа хүүхдийг л эмчид маш яаралтай үзүүлээрэй. Заавал эмнэлгийн байгууллагад хандаарай гэдэг ийм зөвлөмжийг бид нар өгөөд байгаа юм. Дээрээс нь ямар нэг тэр халуурсан хүүхдийн бүтэн биеийг нь үзээрэй, хараарай.

БЗД-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тэр цэцэрлэг яг хэрвээ батлагдах юм болбол тэр цэцэрлэгийн үйл ажиллагааг яах вэ? Цаашлаад энэ сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг яаж зохицуулахаар байгаа вэ?
Менингококт халдвар гэдэг бол Монгол улсад шинэ тутам биш, жилдээ 3-аас 4 тохиолдол бүртгэгддэг өвчин. Уг халдварыг үүсгэдэг энэ нянг хамар залгиуртаа тээгээд явж байдаг хүмүүс нийт ард иргэдийн дунд байж байдаг. Энэ голомтлог гардаг газруудад нэгэнт батлагдсан тохиолдол илэрсэн үед эрүүл мэндийн байгууллагаас тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүст голомтын арга хэмжээ авдаг. Хамгийн ойрын хавьтлын, жишээ нь нэг ангид, сургуульд байдаг хүүхдүүд, хүмүүс, хамт ажилладаг хүмүүс, нэг гэрт амьдардаг хүмүүс гэх мэт. Тэдэнд эмнэл зүйч эмч үзлэг хийгээд хамар залгиураас нь арчдаснуудыг аваад, энэ дотор нян тээгч байна уу гээд үздэг.Тэдгээр хүмүүсийг халдвараас сэргийлж антибиотикийг нэг удаа уулгадаг. Ингэснээр тэр хүмүүсийг бид нар менингококкт халдвараар өвчлөхгүй байхаас сэргийлэхээс гадна урьдчилсан сэргийлэлтийг хийчихдэг. За дээрээс нь яг ахуйн хавьтал, хамгийн ойрын хавьталд байсан тэр гэр бүлийн хавьтлын хүмүүс яг хамт нэг ангид сурдаг, нэг өрөөнд удаан цагаар байдаг энэ хүмүүсийг бид нар яадаг юм гэхээр уг өвчний нууц хугацааны туршид яг тэр хавьтал болсон хүмүүсийг л тусгаарлах шаардлагатай байдаг. Түүнээс биш одоо ингээд 1 1 дүүрэгт юм уу нэг аймагт менингококт халдварын нэг тохиолдол гарсан гээд тухайн дүүргийг юм уу тухайн цэцэрлэг сургуулийг тэр чигээр нь карантилдаг юм уу ийм арга хэмжээ байдаггүй.

Халдвар тархах онцлогтой холбоотой анхаарах зүйл юу байна вэ?
Энэ өвчний халдварладаг зам нь онцгой буюу дээр үеийн бидний багш нар, эмч нар юу гэж зөвлөдөг байсан гэхээр халуун амьсгалаар халддаг өвчин гэж хэлдэг байсан. Тэгэхээр халуун амьсгал гэж бид юуг хэлээд байгаа юм гэхээр хамгийн ойрын хавьтлуудыг л хэлээд байгаа юм. Яг л нэг ангид, нэг гэрт, нэг орон байшин дотор байж байгаа удаан хугацаанд байсан хүмүүсийг хэлээд байгаа юм. Тэгэхээр энэнээс бид нарын хамгаалж болох хамгийн сайн арга бол маск зүүх, гараа угаах.

Цахим орчинд тууралт гарсан бол шил тавьж байгаад шилнээс харагдаж байвал менингококк мөн, харагдахгүй байвал менингок биш гэсэн мэдээлэл түгсэн. Тэр яг үнэн болов уу? Тэгж үзэж болох болов уу?
Ямар нэг шил тавиад юм уу, тэрийг хараад мөн биш гэдэг ийм таамаглал эргэлзээ мэргэжлийн биш хүмүүс гэртээ хийж байхын оронд шууд л эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. 103 хүүхдийн түргэн тусламж байж байна. Дээрээс нь аль ч эмнэлгийн яаралтай тусламжийн тасгуудад 24 цагаар хандах боломжтой.

Менингоккокын вакцин хэр нөөцтэй байгаа вэ? Вакцин нь байгаа болов уу?
Вакцины хувьд сайн дурын дархлаажуулалт гэдэгтэй адилхан хийдэггүй. Голомтын заалтаар халдвар судлалын эмчийн заалтаар хийдэг. Эрсдэлт бүлгийн хүмүүс гэж яриад байгаа 0-5 насны хүүхдүүд, дээрээс нь ямар нэг дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг эсвэл дархлалын дутмагшилтай ийм хүмүүст жишээ нь голомтын заалтаар л халдвараас сэргийлэх вакциныг хийх ёстой. Түүнээс биш одоо массаар нь хавтгайруулаад бүх хүнийг томуугийн вакцин шиг дархлаажуулдаг ийм өвчин биш.

Дээрээс нь өмнөх жилүүдэд яг ингэж уг өвчнөөр хүн хүүхэд нас барсан тохиолдол байгаа юу?
Халдвар авсан хүн бүр нас бардаг гэсэн үг бол биш ээ. Гол нь яаралтай цаг хугацаа алдахгүй эмнэлэгт хандаад, эмнэлгийн тусламжийг чанартай сайн авсан тохиолдолд нийт өвчтөний 15-20 орчим 10-аас 15 орчим хувь нь бол нас барах, амь насаа алдах эрсдэлтэй.




bottom of page