Өсвөрийн сурын харвааны шилдгүүд шагналаа авлаа
- 3 days ago
- 1 min read

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваанд амжилттай оролцож, байр эзэлсэн хүүхдүүдэд өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан шагнал гардууллаа.
Өсвөрийн эрэгтэй харваачид:
Тэргүүн байр - "Идэр мэргэн" цол – Завхан аймгийн Сонгино сумын уугуул, Хилчин спорт хороо, "Есүхэй мэргэн" клубын харваач Д.Тэмүүлэн
Дэд байр – Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, "Зэлмэ" клубын харваач Ч.Цэндсүрэн
Гуравдугаар байр – Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, "Петровис" багийн харваач Х.Адъяахүү
Дөрөвдүгээр байр – Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, "Эрдэм" сургуулийн сурагч, "Цэц мэргэн" клубын харваач Х.Хүрэлцоож
Тавдугаар байр – Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч М.Батцэнгэл
Өсвөрийн эмэгтэй харваачид:
Тэргүүн байр, "Идэр мэргэн" цол – Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, "Хантайшир зурхай Сутайн мэргэд" сургалтын төвийн харваач Э.Халиунаа
Дэд байр – Төв аймгийн Архуст сумын уугуул, нийслэлийн ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн сурагч, "Монгол харвааны Андууд" клубын харваач Д.Энхрийцэцэг
Гуравдугаар байр – Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач Б.Мичидмарал
Дөрөвдүгээр байр – Ховд аймгийн Булган сумын уугуул, нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч, "Увснуур" клубын харваач Б.Нандин-Эрдэнэ
Тавдугаар байр – Завхан аймгийн "Жавхлант мэргэдийн өлгий" багийн харваач Э.Номин
Шагнал гардуулах үеэр Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан амжилт гаргасан хүүхэд, багачууддаа баяр хүргэж, үндэсний сурын харвааны өв уламжлалыг өвлөн хөгжүүлж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.



Comments