Өсвөр насны хоригдогчдын суралцах сургалтын танхимыг сайжруулжээ
4 days ago
1 min read

Цагдан хорих 461-р хаалттай ангийн Нийгэм, сэтгэл зүйн албанаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өсвөр насны хоригдогч хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор сургалтын танхимыг засварлан тохижуулжээ.
Ингэснээр хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг илүү тухтай, тохиромжтой орчинд үзэх нөхцөл бүрдэж буй юм.
Мөн цаашид ч тус ангийн хамт олон хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллана гэв.



Comments