top of page

Өнөөдөр Туул гол үерлэх магадлалтай байна

  • 24 hours ago
  • 1 min read

ОБЕГ-ын мэдээллээр 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн, Халх, Ховд, Хархираа, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Халх гол үерийн аюултай түвшинг даван тус тус хүчтэй үерлэжээ. 

Харин өнөөдөр буюу 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 30 см, Сүхбаатар орчимд 20 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 20 см, Орхон гол Өлзийт сум орчимд 10 см тус тус нэмэгджээ. Улмаар Улаанбаатар хот орчимд Туул гол, Багануур дүүрэгт Хэрлэн гол үерлэх эрсдэлтэй байна.

Иймд гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.


  

 


Comments


bottom of page