top of page

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна. 1992 оны энэ өдөр Монголчууд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсыг цогцлоох түүхэн шийдвэрийг гаргасан билээ. Үндсэн хууль бол улс орны бүх хуулийн үндэс суурь бөгөөд хүүхэд бүрийн сурч боловсрох, хамгаалагдах эрхийг баталгаажуулсан "Эх хууль" юм.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад нийт 4 удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталж байсан. Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль 1992 оны 1 сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар 430 депутат 76 хоногийн турш хэлэлцэн баталжээ.

1992 оны 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Монгол Улсын Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Үүнд:

Нэгдүгээр бүлэг: МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

Хоёрдугаар бүлэг: ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Гуравдугаар бүлэг: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ: МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Дөрөвдүгээр бүлэг: МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА

Тавдугаар бүлэг: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Зургадугаар бүлэг: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ


 
 
 

Comments


bottom of page