top of page

Өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана

  • Jun 15
  • 1 min read

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нь төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу 6-р сарын 15-нд дараах дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлахаар төлөвлөжээ.

Үүнд:

Сонгинохайрхан дүүрэг 11:00-18:00 цагт

СХД 24, 25, 36, 42-р хороо Зүүнсалаа 4-6, Одонт 1-19, 25-30, Хайрхан 1-19, Баянхайрхан 15-90-р гудамж, Баруунсалаа зуслан, Бумбат, Нумт, Шороотын ам, Шашны сургууль, 104-р сургууль, 270, 333-р цэцэрлэгүүд, Батхаан групп, Сарны чулуу мана, Очир шагай, Элма Баян-Уул ХХК-ууд, Нарс төгөл зуслан, Жимобайл, ЗХ-ний 05-р ЦА-ийн зуслан, Цагаан нуурын цалгиа ХХК болон эдгээрийн ойр орчмоор.

Баянгол дүүрэг 11:00-17:00 цагт 

БГД 3-р хороо Гранд вилла 104А, Б байрууд.

Сүхбаатар дүүрэг 10:00-17:00 цагт

СБД 6-р хороо Бага тойрог 1-5, 23-26, 43, 45-р байрууд, 14, 25-р цэцэрлэгүүд, УБ Бахайн нийгэмлэг, Номин, Бодь даатгал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Түшээ, Олон улс судлалын дээд сургууль, Монголын хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, Монгол шуудан 46-р салбар, Эрчим хүчний зохицуулах хороо, Таван богд трейд, Номадс пропертиз ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор.

10:00-17:30: СБД 19-р хороо Санзай, Баянбулаг зуслан, Гоодой, Голомт хотхон болон эдгээрийн ойр орчмоор.

11:00-17:00: СБД 1-р хороо Петрожамп ШТС, Жэй Эм групп, Отособис, Нью фунт, Эск инженеринг ХХК-ууд, СБД Гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор.

Баянзүрх дүүрэг 11:00-17:00 цагт  

БЗД 4, 7-р хороо 15-р хороолол 29-31, 115-118-р байрууд, 97-р сургууль, БЗД эрүүл мэндийн төв салбар-1, Өрнө дорно соёл хөгжил харилцааны зөвлөл, Начин заан ХХК, Яруу санаа ХХК болон эдгээрийн ойр орчмоор тус тус хязгаарлалт хийгдэнэ.


Эх сурвалж: УБЦТС ТӨХК.

Comments


bottom of page