Өнөөдрөөс тэгш, сондгой дугаарын зохицуулалт үргэлжилнэ

Улаанбаатар хотод автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Уг зохицуулалт өдөр бүр долоогоос 21 цагийн хооронд, нийслэлийн зургаан дүүрэгт бүсчлэлгүй хэрэгжинэ.
Харин өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг түр цуцалж, бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулсан.
Тэгвэл өнөөдрөөс тэгш, сондгой дугаарын зохицуулалт хэвийн үргэлжлэх юм.
Тодруулбал, тэгш дугаартай автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд, сондгой дугаартай автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд замын хөдөлгөөнд оролцоно.
Тиймээс жолооч нар өнөөдрөөс эхлэн автомашиныхаа улсын дугаарт тохирох өдрийн хуваарийг баримталж, замын хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.



Comments