Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, суррон, мопед унахыг хориглоно
- 40 minutes ago
- 1 min read

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр буюу 7-р сарын 1- ээс хэрэгжиж эхэлснээр 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтер, суррон зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэл унахыг хориглож байна.
Шинэ зохицуулалтаар насанд хүрээгүй хүүхэд дээрх цахилгаан тээврийн хэрэгслийг унасан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийг 200 мянган төгрөгөөр торгох бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжид ч холбогдох хариуцлага тооцохоор болжээ.
Түүнчлэн скүүтер, мопед, сурроныг явган хүний гарцаар унаж гарвал 50 мянган төгрөгөөр торгоно. Харин эдгээр тээврийн хэрэгсэлтэй унадаг дугуйн зам эсвэл авто замаар зорчих юм.
Мөн суррон жолоодох иргэн А ангиллын жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай аж.



Comments