top of page

Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 23 хүртэл үргэлжилнэ

6 days ago
1 min read

2026 оны Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны 10-р сарын нэгний 09:00 цагт эхэлж, 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар бүртгүүлээрэй.

Шалгалтад бүртгүүлэхдээ анхаарах зүйлс:

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/

  • 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/

  • Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.

  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 000 төгрөг байна.

  • Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ


Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Comments


bottom of page