top of page

Үзэл бодлоо илэрхийлэх “Ярьдаг фудволк” өдөрлөг болно

  • 1 day ago
  • 1 min read

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ярьдаг футболк 2026” өдөрлөг 5-р сарын 31-ний өдөр 13:00 цагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

Өдөрлөгт байгууллага, анги хамт олон болон хувь хүмүүс нийгэмд илэрхийлэхийг хүссэн өөрсдийн санаа, үзэл бодлоо футболк дээр зураг, дизайн, уриа үгээр илэрхийлэн оролцох боломжтой юм.

Тус арга хэмжээ нь залуусын бүтээлч санаачилгыг дэмжих, нийгмийн зөв дүр төрх, эерэг хандлагыг түгээх, технологи, дизайн, мессежийг нэгтгэсэн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.



Comments


bottom of page