Юүтүбэр Чами "чихэр сурталчилдаг" гэх эцэг, эхчүүдийн шүүмжлэлд тайлбар хийжээ
- child.mn

- Oct 8
- 2 min read

Юүтүб дээр 892,000 дагагчтай юүтүбэр Чами цахим орчинд сүүлийн жилүүдэд харагдах болсон "Чами, Грэмикс нар хүүхдэд чихэр сурталчилхаа боль!" гэх агуулгатай шүүмжлэлд хариу тайлбар болгон бичлэг хийж, өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлалаа.

Өөрөөс нь олон насаар ах, эгч ээжийнх нь үеийн хүмүүс элдэв үгээр доромжлон, хүүхдийнх нь өмнө хариуцлага хүлээх ёстой мэт хандлага гаргадаг нь хэцүү байдаг талаар хуваалцжээ.

Тэрээр "Миний хийж байгаа бичлэгийг эцэг, эхчүүд хэзээ ч бүтэн үздэггүй байж, өөрсдийнхөө төсөөллөөр л шүүмжилдэг. Би өөрийнхөө мөнгөөр авсан чихэрнүүдээс энэ нь амтгүй идэх хэрэггүй, энийг нь идвэл арай эрүүл чихэр байна гэх зэргээр зарим бичлэгээ хийдэг. Та нар ч бас багадаа атга дүүрэн чихэр иддэг л байсан биз дээ гэж хэлмээр байдаг. Хүүхдээр ашиг олох зорилготой байсан бол би гурван жилийн хугацаанд 300 бичлэг хийчихсэн байгаа. Одоо бол 80-90 бичлэг л хийсэн. Нэг бичлэгийг чанартай хийхэд зардал ордог. Сүүлд гэхэд Цагаан сараар 15 сая төгрөгийн зардал гаргаж бичлэг хийсэн. Саяхан Монгол гэрийн талаар хүүхдүүдэд өв уламжлалаа сурталчилсан бичлэг хийхэд 10 сая төгрөгийн зардал гарсан. Ингэж хичээл зүтгэл гаргадаг. Би хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч сүүлийн зургаан бичлэгээ гэхэд өөрчилсөн" хэмээн ярьлаа.
Мөн тэрээр эгчийнхүү хүүхдийн бичлэгтээ оруулснаас болж сургуулийн хүүхдүүд нь "Эгчийнхээ талаар ярихгүй бол найзлахгүй!" гэх хандлага гаргах болжээ. Тиймээс ойр дотны хүмүүсийнхээ царайг харуулсан бичлэгээ устгасан байна. Мөн дүү нь ч сургуулиасаа шилжихээс өөр аргагүй болжээ.


Үүнээс гадна Чамигийн аав нь хавдраар оношлогдож, өөд болжээ. Гэвч танихгүй нэгнээс "Аавгүйг нь мэдсэн" гэх зурвас ирсэн нь эмзэглэхэд хүргэсэн гэлээ. "Ээж нь олны шүүмжлэл бичиж буйг харж байгааг гэж бодохоор сэтгэл нь өвддөг" гэлээ. Мөн гурван компанитай бөгөөд юүтүбээс гадна өөр орлогын эх үүсвэртэй, татвар төлж, тайлан илгээж хөдөлмөрлөдөг хэмээн өөрийнхөө талаар тайлбарласан 48 минутын урттай бичлэг оруулжээ.



Comments