top of page

ЭШ-д 800 оноо авсан багш, сурагчийг 3.9 сая төгрөгөөр урамшуулна

  • 2 hours ago
  • 1 min read

Элсэлтийн шалгалтад амжилт гаргасан багш, сурагчийг урамшуулах систем Баянзүрх дүүрэгт 2025 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлжээ. 

Тус дүүргийн ИТХ-ын тогтоолоор "Элсэлтийн шалгалтад амжилттай оролцсон БЗД-ийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдыг урамшуулах журам" батлагдсан байна. Журмын дагуу 800 оноо авсан сурагчид хичээл тус бүрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал, бэлтгэсэн багшид мөн адил урамшуулал олгох юм. Хэрэв багшийн бэлтгэсэн 2 болон түүнээс дээш сурагч 800 оноо авбал хоёр дахь сурагчаас эхлэн 1,000,000 төгрөгийн мөнгөн урамшуулал нэмж олгохоор зохицуулсан байна. 

Журамд заасны дагуу БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ЕБС-д сүүлийн 1 жил тасралтгүй суралцан, ЭШ-д анх удаа хамрагдаж 800 оноо авсан сурагч (Өмнөх оны шалгалт, түвшин ахиулах болон гадаад хэлний дүйцүүлсэн шалгалтад хамаарахгүй) болон сурагчийг бэлтгэсэн багш нь БЗД-ийн харьяа ЕБС-д багшилдаг байх шаардлагатай юм. 

Урамшуулал авахдаа бүрдүүлэх материал болох ЭШ-ын 800 онооны батламж, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, мөн ажлын газрын тодорхойлолтыг (багшийн хувьд) БЗД-ийн  Боловсролын хэлтэс хүлээн авна.


Comments


bottom of page