Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй
- Jul 7
- 1 min read

Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Эрүүл мэндийн төвтэйгөө хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийг 7-р сарын 7-ны өдөр 8-16 цагийн хооронд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд зохион байгуулах гэж байна.
Үзлэгт хамрагдахдаа уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирэх бөгөөд 1 хувь цээж зурагтай байх шаардлагатай. Мөн үзлэгийн 30,000 төгрөгийн төлбөрийг Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлийн хэсгийн кассанд төлж, үзлэгийн хуудас болон эмчийн үзлэгийн цагаа авна.
Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулж буй энэхүү үзлэгт уралдаанч хүүхэд бүр заавал хамрагдах бөгөөд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй хүүхдийг уралдаанд бүртгэхгүй болохыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.



Comments