top of page

ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН: МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙН ТАЛААРХ МӨРӨӨДӨЛ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЭ ШИНГЭЭСЭН ЗАХИДЛУУДЫГ УНШИХ САЙХАН БАЙЛАА

ree

“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ричард Буанган оролцож, хүүхдийн эрхийг хангах чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа. Элчин сайд Ричард Буанган: "Монгол Улсад хүүхэд хамгааллын үйл хэрэгт хүчин зүтгэж, хүүхдийн эрхийн чиглэлээр тохиож буй хэд хэдэн чухал ой, үйл явдлыг тэмдэглэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Занданшатар болон бусад албаны хүмүүстэй хамтран оролцох боломж олдсон нь нэр төрийн хэрэг байлаа. АНУ–Монголын Хүүхэд хамгаалах Компакт (CPC) гэрээний түншлэлийн хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын түншүүдтэй хамтран хэрэгжүүлсэн хамтын ажиллагаагаа энэ үеэр онцлон дурдсандаа баяртай байсан бөгөөд гурван залуу активисттай ярилцаж, Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа" хэмээн байр сууриа илэрхийллээ. Хүүхдийн төлөө сэтгэл гарган хамтран ажиллаж буй АНУ-ын Засгийн газар, элчин сайд Ричард Буанган танд талархал илэрхийлье.


Эх сурвалж: ХГБХХЕГ


Comments


bottom of page