top of page

Шүүх Ц.Дагвадоржид оноосон бүх насаар хорих ял, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасныг хэвээр үлдээлээ

  • 1 day ago
  • 1 min read

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө 09.00 цагт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хэргийг долоон цаг хэлэлцсэний эцэст шийдвэрээ гаргалаа. Хуульд урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлсэн этгээдийг хамжигчаар тооцдог. Харин Э.Ган-Эрдэнэ, Э-Номин-Эрдэнэ нарт ийм үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр боллоо.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй Улсын дээд шүүхэд хандана гэдгээ илэрхийлэв.

Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын таван өмгөөлөгч оролцсон юм.

Comments


bottom of page