top of page

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 11-нд хаагдана

Sep 7
1 min read

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хоёрдугаар шатны цахим бүртгэл энэ сарын 11-ний 23:59 цагт хаагдана.

Энэ шатны бүртгэлд түр оршин суух хаягтай болон нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхдүүд хамрагдах боломжтой.

Эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia аппликэйшнээр дамжуулан бүртгэлээ хийх юм.

Харин цэцэрлэгийн бүртгэлийн хариуг энэ сарын 12-13-ны өдрүүдэд мэдэгдэнэ.

Иймд цэцэрлэгт хамрагдах дээрх ангиллын хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид бүртгэлийн хугацааг анхаарч, 11-ний 23:59 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулахыг зөвлөж байна.

Comments


bottom of page