Цэцэрлэг, сургуульд эрт илрүүлэх үзлэг хийх эмч нарыг чадавхжуулжээ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын наймны өдрийн 301 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулж буй “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багш бэлтгэх сургалтад 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдлаа.
Энэ удаагийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж байгаагаараа онцлог. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараазүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалтыг стандарт аргачлалын дагуу хийх ур чадварыг эзэмшүүлжээ.
Сургалтын хүрээнд 36 сартай, 6 настай буюу 1 дүгээр анги, 11 настай буюу 5 дугаар анги, 15 настай буюу 9 дүгээр ангийн хүүхдэд хийх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн аргачлалыг онол, дадлага хосолсон хэлбэрээр заажээ.



Comments