top of page

ХӨСҮТ-өөс БНХАУ-д сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл өгөв


ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр урд хөрш БНХАУ-д сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Учир нь сармагчны цэцэг өвчин нь ДЭМБ-ын мэдээллээр халдвар тархах эрсдэл өндөр, аюултай өвчний тоонд багтдаг байна. Сармагчны цэцэг өвчний нууц үе нь 6-13 хоног  үргэлжилдэг. Хамгийн гол нь арьсаар эсвэл бүр ойрхон зайнд ярилцахад агаар дуслаар дамждаг халдварт өвчин юм. Халдварын эхэн үед халуурах, толгой, нуруу, булчин өвдөх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг. Улмаар арьс гэмтэж, яр шарх гардаг байна. Сармагчны цэцэг өвчний халдвар авсан 100 хүн тутмын дөрөв нь нас бардаг гэх судалгаа бий. 

Түүнчлэн энэ долоо хоногийн томуу, томуу төст өвчний тандалтын мэдээллийг мөн танилцууллаа. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул “Энэ долоо хоногт зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Үүнд риновирус (20.3%), A3CB (20.3%), бокавирус (8.7%), томуугийн А хүрээний H1M1,(5.8%), метапнневмовирус (2.9%), улирлын вирус (2.9%) зэрэг вирус бүртгэгдлээ. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт 17 аймагт алаг цоог, дөрвөн аймагт идэвхжилийн түвшинд байна” гэлээ. 

Энэ долоо хоногийн хувьд А3СВ болон Риновирус эргэлтэд идэвхтэй байна.  Риновирусний халдвар авсан үед нүд нуухтах, хоолой аргах, хамар шархирч өвдөх, шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүндэрсэн тохиолдолд чих, хамар, хоолой орчимд зовуурилна. 

ХӨСҮТ-өөс өвчлөлөөс сэргийлэх дараах зөвлөмжийг өгч байна. 

1. Утаатай үед амны хаалт заавал зүүж хэвшээрэй.  

2. Вирус залгиур хоолойнд 2-8 цаг, хатуу гадаргуу дээр 8 цаг хүртэл тэсвэртэй байдаг учраас хоолойгоо тогтмол зайлж, халдвараас сэргийлээрэй. 

3. Гэр,сургууль, цэцэрлэг, албан тасалгаандаа хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаараа тогтмол сэлгээрэй.  

5. Гараа тогтмол угааж хэвшээрэй. 

6. Ямар нэг зовуурьтай үед өвчин намдаах эм ууж олон өдөр явахгүйгээр эмчид хандаарай. 

7. Хүйтэнд зузаан хувцас өмсөж, даарахгүй байж, дархлаагаа дэмжээрэй. 

8. Бага насны хүүхдийг үнсэж, халдварт өвчин дамжуулахаас сэрэмжлээрэй. 


Comentarios


bottom of page