top of page

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх аргачлал боловсруулж, мэдээллийн сан бүрдүүлнэ 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний аргачлалуудыг тодорхойлох, түүнийгээ ашиглаж суурь судалгаа хийж, үнэлгээний аргачлалуудын найдвартай байдлыг тодорхойлох, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний сан бүрдүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа.


 Тус ажлын хэсэгт МУБИС-ын БСС-ын ТХБТэнхим, АШУҮИС-ийн СС-ийн ББСТэнхим, Боловсрол судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын эрдэмтэн, судлаач багш нар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн санах хөгжлийн төв, Нийслэлийн 186-р цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтжээ.  


Уг ажлын хэсэг байгуулагдсанаар үндэсний хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний аргачлал, үнэлгээний сан бүрдүүлэх, үнэлгээний багийг чадавхжуулах боломж нээгдлээ. 


Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар


Comments


bottom of page