top of page

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 160 хүүхдийн дотуур байр, спорт заал ашиглалтад орлоо

4 days ago
1 min read

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заал ашиглалтад орлоо.

Төмөрбулаг суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, 250 хүний суудалтай соёлын төв, ахмадын өргөө, сумын төвийн нэгдсэн халаалтын шугам, сэргээгдэх эрчим хүчний төв болон харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод байна.

Эдгээр ажлын үргэлжлэл болгон 160 хүүхдийн дотуур байр, спорт заалыг ашиглалтад оруулж, 2026 оны 10 дугаар сарын 3-нд нээлт хийлээ.

Мөн гүйцэтгэгч компанийн буруугаас олон жил саатсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг дахин эхлүүлжээ. Цэцэрлэгийн барилгын ажлыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.

Comments


bottom of page