Хөвсгөл аймгийн Галт суманд 640 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орлоо
4 days ago
1 min read

Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Улсын төсвийн 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ. Цаашид Галт сумын сургуулийг бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх боломж бүрдэж байна хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.



Comments