top of page

Хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийг хянах нэгдсэн маягт боловсруулж байна

5 days ago
1 min read

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хүүхэд хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүжилтийн зарцуулалтыг хянах нэгдсэн маягт боловсруулж байгаа талаар мэдээллээ.

Тэрээр Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээний үр нөлөөг сайжруулах зорилгоор төсвийн хуваарилалт, санхүүжилтийн зарцуулалтыг хянах хяналтын нэгдсэн маягтыг боловсруулж байгааг онцолжээ.

Ингэснээр хүүхэд хамгааллын үйлчилгээнд хуваарилсан төсөв хэр оновчтой, үр ашигтай зарцуулагдаж байгаа болон үйлчилгээний үр дүнг хэмжих боломжтой салбарын хэмжээний загвар бий болж, мэдээллийн нэгдсэн сантай болох юм.

Comments


bottom of page