top of page

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх байгууллагыг магадлан итгэмжлэх бүртгэл эхэллээ

Aug 28
1 min read

Updated: Aug 31

Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, магадлан итгэмжлүүлэх хүсэлтэй байгууллага, хуулийн этгээдийн бүртгэл эхэллээ.

Магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлтэй байгууллага, хуулийн этгээд 2026 оны есдүгээр сарын багтаан өөрийн харьяалах аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтэст хандаж бүртгүүлэх юм.

Энэхүү үйл ажиллагаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/210 дугаар тушаалаар баталсан журмын дагуу зохион байгуулагдана.

Магадлан итгэмжлэгдсэнээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, найдвартай байдлыг хангах зорилготой аж.


 

Comments


bottom of page