top of page

Хүүхэд хамгааллын кейс менежментийн Примеро систем нэвтрүүлэх, ашиглах сургалт болжээ

Sep 23
1 min read

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын алба хаагч, удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд зориулсан “Хүүхэд хамгааллын кейс менежментийн Примеро (CPIMS+) системийг нэвтрүүлэх, ашиглах” талаар уулзалт, мэдээлэл солилцох хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулжээ.

Уулзалт, сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа, Примеро системийн администратор Д.Мөнхбаяр нар удирдан явуулж, системийг нэвтрүүлэх үйл явцын үндсэн дөрвөн үе шат болох нөхцөл байдлыг үнэлэх, бэлтгэл хангах, төлөвлөх, хэрэгжүүлэх, дэмжлэг, техник үйлчилгээ үзүүлэх үе шат болон нэвтрүүлэлтийн явцад шаардлагатай техник хангамж, хүний нөөц, төсөв, эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Примеро (CPIMS+) нь хүүхэд хамгааллын кейс менежментийн үйл явцыг цахим хэлбэрээр бүртгэх, хянах, мэдээллийг нэгтгэн боловсруулах, тайлагнах боломжийг бүрдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг шийдвэр гаргалтад ашиглахад дэмжлэг үзүүлэх систем юм.

Цаашид тус системийг үе шаттайгаар нэвтрүүлэх хүрээнд нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, сургагч багш нарыг бэлтгэх, хэрэглэгчийн түвшин болон хэрэгцээг тодорхойлох, санхүүжилтийн төлөвлөлт хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Comments


bottom of page