top of page

“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ

Aug 31
1 min read

Updated: Sep 1

Хууль зүй, дотоодын хэргийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Төслийн хүрээнд бэлтгэгдсэн хүүхэд хамгаалагч цагдаа нар есдүгээр сарын нэгнээс нийслэлийн 34 сургуульд ажиллаж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,р сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ.

Тус ажилд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд ажиллах бөгөөд сургууль болон ойр орчмын эрсдэлтэй цэгийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх аж.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, залилан болон хүүхдэд учирч болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм. Үүнийг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран хэрэгжүүлэхээс гадна “School police” эргүүлд ажиллаж буй эцэг, эх, асран хамгаалагчдад арга зүйн удирдамжаар хангаж ажиллахаар болжээ.

Төслийг Цагдаагийн байгууллага, Боловсролын яам болон Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж буй юм.

Comments


bottom of page