Хүүхэд, гэр бүлийн салбарын үндэсний хэмжээний судалгааны мэдээлэл цуглуулах ажил дууслаа

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа Сургалт, судалгааны төвөөс 21 аймаг, 9 дүүргийг хамарсан гурван төрлийн судалгааг үе шаттайгаар зохион байгуулж, мэдээлэл цуглуулах ажлаа дуусгажээ.
Судалгааны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал болон нийгмийн ажилтны мэргэжлийн ур чадвартай холбоотой дараах чиглэлээр мэдээлэл цуглуулсан байна.
Үүнд:
Шударга байдал хүүхдийн нүдээр” чанарын судалгаагаар 13-17 насны хүүхдүүдийн шударга байдлын талаарх ойлголт, амьдрах орчинд нь шударга бус байдал үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж байна.
Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын арга зүй боловсруулах судалгаагаар гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хамгаалах, нийгмийн ажилтнуудын баримтлах арга зүй, дарааллыг тодорхойлно.
Нийгмийн ажлын мэргэжлийн ур чадварын үнэлгээний судалгаагаар нийгмийн ажилтны үйлчилгээний чанар, ур чадварыг үнэлэх олон улсын шилдэг арга зүйг Монгол Улсад нутагшуулах боломжийг судалж байна.
Судалгааны үр дүнг хүүхэд хамгааллын бодлого, үйлчилгээ болон нийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулахад ашиглах аж.



Comments