top of page

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

2 days ago
1 min read

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрахаар ахлуулсан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэх ажлын хэсэг энэ сарын долоонд хуралдлаа.

Хурлаар хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, чиг үүрэг, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээний зохицуулалтын талаар хэлэлцэж, сургалтын сэдэв боловсруулах багш нарыг сонгожээ.

Мөн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг Герман, Канад, Япон Улсын сайн туршлагад тулгуурлан 2026 оны 10-р сард багтаан боловсруулж, сургагч багш бэлтгэх ажлыг эхлүүлэхээр тогтсон байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, шалгалт болон төгсөлтийн тайлангийн үнэлгээнд үндэслэн мэргэжлийн зөвлөмж өгөх юм.

Хуралд Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Сургалт, судалгааны төвийн дарга Э.Энхзаяа, сэтгэл судлаач Б.Нямаа, Шихихутаг их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ш.Батсүх болон бусад мэргэжилтэн, судлаачид оролцов.



Comments


bottom of page