top of page

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна

Sep 11
1 min read

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ий сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж байна.

Монгол улсын их хурлаас 2026 оны долоодугаар сарын гуравны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр хууль 2026 оны 11-р сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

Харин Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн шүүх болон аймаг, сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн ажиллах юм.

Тус мэргэжилтэн нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлд заасан хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Сонгон шалгаруулалтад 25 нас хүрсэн, сэтгэл судлал, боловсрол, нийгмийн ажил, социологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, тухайн мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан иргэн оролцох боломжтой.

Бүртгэлийг 2026 оны есдүгээр сарын 3-14-ний өдрийг хүртэл цахимаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авах юм.

Холбоо барих утас: 77104949/24.

Comments


bottom of page