top of page

“Хүүхэд бүр ялагч, Хүүхэд бүр хамгаалагч” марафонд орон нутагт 11846 хүүхэд оролцжээ

  • Jun 4
  • 1 min read

“Хүүхэд бүр ялагч, Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон нийслэлээс гадна 16 аймагт тавдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, нийт 11846 хүүхэд оролцжээ.

Тус марафоныг Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт зохион байгуулсан байна. Харин Өмнөговь аймагт зургаадугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Оролцооны үзүүлэлтээр Архангай аймаг тэргүүлж, 2109 хүүхэд марафонд хамрагдсан байна. Тус аймгийн Цэнхэр, Их-Тамир, Өндөр-Улаан, Цахир, Хашаат, Булган, Эрдэнэбулган сумдаас хүүхдүүд хүрэлцэн ирж оролцсон нь аймаг, сумдын хамтын ажиллагаа, зохион байгуулалтын үр дүнг харуулсан онцлох жишээ болжээ.

Мөн Завхан, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг тус бүр 1000-аас дээш хүүхдийг марафонд хамруулсан байна.

“Хүүхэд бүр ялагч, Хүүхэд бүр хамгаалагч” марафон нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрийн оролцоо, хамтын хариуцлага, эерэг хандлагыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд оролцсон хүүхэд бүр ялагч хэмээн, батламж гардуулдгаараа онцлогтой юм.

Comments


bottom of page