Хүүхдүүдэд "Хүрэхүйн тухай ойлголт" сэдвээр сургалт орлоо
- Apr 21
- 1 min read

Бага насны хүүхдийг аюултай нөхцөл байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн бие махбод болон бэлгийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах суурь чадварыг төлөвшүүлэх зорилготой “Хүрэхүйн тухай ойлголт” сургалт зохион байгуулагджээ.
Сургалтаар хүүхдүүдэд хувийн орон зай гэж юу болох, хүн бүр өөрийн хамгаалах ёстой орон зайтай байдаг тухай, биеийн хориотой бүс буюу бусдад хүргэж болохгүй, зөвшөөрөлгүй хүрэхийг хориглодог хэсгүүдийн талаар ойлгуулахыг зорьсон аж.
Мөн өөрийн орон зайг хамгаалах арга (үгүй гэж хэлэх, зайгаа барих, холдох), түүнчлэн үл таних болон бусад хүн хувийн орон зайд халдсан тохиолдолд хэнээс тусламж хүсэх, хаана хандах зэрэг аюултай нөхцөлд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар ярилцаж, жишээ дасгалуудаар бататгасан байна.
Тус сургалтыг Баян-Өлгий аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд зохион байгуулж, Өлгий сумын тавдугаар цэцэрлэгийн хүүхдүүд оролцжээ.
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар



Comments