Хүүхдүүдтэй холбоотой шударга ёсны 5 дугаар Дэлхийн Конгресст ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан оролцлоо
- child.mn
- Jun 12
- 1 min read

Испани Улсын Мадрид хотноо 2025 оны зургаадугаар сарын 2-ноос 4-ний өдөр зохион байгуулагдсан “Хүүхдүүдтэй холбоотой шударга ёсны 5 дугаар Дэлхийн Конгресст”- Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан оролцлоо.

Уг олон улсын хэмжээний арга хэмжээнд 100 гаруй орны шүүхийн салбарын мэргэжилтнүүд, хүний эрх хамгаалагчид, төрийн байгууллагууд болон хүүхэд, залуус оролцож, хүүхдэд ээлтэй шударга ёсны тогтолцоог хэлэлцэж, хамтдаа хөгжүүлэхийг зорилоо.
Энэ удаагийн Конгресс нь “Хүүхэд төвтэй шударга ёсыг урагшлуулах нь: Шударга ёсны тогтолцоон дахь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, хүүхдүүдийн дуу хоолойг шүүхийн шийдвэр гаргах бүхий л шатанд тусгах, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын туршлагыг хуваалцсан.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд, залуус өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүдтэй санал бодлоо хуваалцан, тэдний дуу хоолойг бодит шийдэлд тусгаж байснаараа онцлого байлаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
Comentarios