top of page

Хүүхдүүд нэгийгээ нийлж нүцгэлсэн, хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг ЦЕГ-аас шалгаж байна

  • 2 days ago
  • 1 min read

2026 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн шөнө цахим орчинд хэсэг бүлэг хөвгүүд нийлж нэгнийгээ зодож буй, хэсэг бүлэг охид нийлж нэгнийгээ хувцсыг нь тайлуулж, алгадаж, дээрэлхэж буй бичлэг тархаад байна. Тус бичлэг, зурагтай холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагаас 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ...-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна." хэмээн мэдээлэв.



Comments


bottom of page