Хүүхдэд хиймэл оюуныг аюулгүй зөв ашиглах талаар зөвлөмж гаргалаа
- 4 days ago
- 1 min read

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхдэд хиймэл оюуныг аюулгүй, зөв зохистой ашиглах талаар эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж гаргажээ.
Тус зөвлөмжид хиймэл оюун нь хүүхдийн суралцах, мэдээлэл авах, хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа ч худал мэдээлэлд өртөх, хувийн мэдээллээ алдах зэрэг эрсдэлийг дагуулж болзошгүйг онцолсон байна.
Мөн хүүхдэд AI ашиглах зөв дадал төлөвшүүлэх хүрээнд дараах зөвлөмжийг хүргэжээ.
Хүүхдүүд цахимаар хичээл хийх, тоглох, контент үзэх, сошиал платформ ашиглах үедээ хиймэл оюунд суурилсан системтэй байнга харилцаж байдаг. Тиймээс AI хэрхэн ажилладаг талаар зөв ойлголт өгөх нь чухал.
Мөн AI ашиглан зураг, бичлэг, дуу хоолойг хуурамчаар бүтээх боломж нэмэгдэж буйтай холбоотойгоор хүүхдүүдэд мэдээллийн эх сурвалжийг нягталж шалгах, Түүнчлэн хиймэл оюун нь өмнө нь цугларсан өгөгдөлд үндэслэн мэдээлэл боловсруулж, хариулт гаргадаг учир өгч буй мэдээлэл нь үргэлж үнэн, бодит байх албагүй гэдгийг ойлгуулах.
ChatGPT, Gemini зэрэг AI системүүд мэдээлэл дээр ажилладаг учир хүүхдүүд өөрийн нэр, хаяг, сургууль, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ цахим орчинд хуваалцахгүй байхыг анхааруулах.
Хиймэл оюуныг зөвхөн бэлэн хариулт авах хэрэгсэл бус хэл сурах, шинэ санаа боловсруулах, зураг, бичвэр бүтээх зэрэг бүтээлч байдлаар ашиглахыг дэмжих.
Зарим платформ хүүхдэд тохиромжгүй агуулга үзүүлэх эрсдэлтэй байдаг тул эцэг эхчүүд хамгаалалтын тохиргоо ашиглах, насны ангилалд тохирсон платформ сонгоход анхаарах.
Хиймэл оюуныг хаана, хэзээ, ямар зорилгоор ашиглах талаар тодорхой дүрэмтэй байх нь зөв хэрэглээг төлөвшүүлэхэд чухал. Мөн гэрийн даалгаврыг бүхэлд нь AI-аар хийлгэхээс зайлсхийх.
Эцэг эх хүүхэдтэйгээ хамт AI ашиглаж үзэх нь тухайн систем хэрхэн ажилладгийг ойлгуулахаас гадна эрсдэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэхэд тустай гэжээ. Түүнчлэн AI нь туслах хэрэгсэл болохоос хүүхдийн бие даан бодох, суралцах чадварыг орлох ёсгүй бөгөөд, хүүхдийг өөрийн санаа бодлоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зөвлөсөн байна.



Comments