top of page

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал цахимаар боллоо

  • 6 days ago
  • 1 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал цахимаар боллоо.

Хурлын эхэнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, бүтэц, дэд зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинэчлэн баталлаа. Шинэ бүтцийн хувьд:

  1. Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн

  2. Хүүхдийн хөгжил, оролцооны

  3. Хүүхэд хамгааллын

  4. Хүүхдийн орчны аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх

  5. Их өгөгдөл, дүн шинжилгээ хяналтын гэсэн таван дэд зөвлөлд хуваагдан, чиглэл бүрдээ ажиллахаар болов.

Түүнчлэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа. Шинэ дүрэмд зөвлөлийн гишүүнээр ажилладаг төрийн алба хаагч үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцох заалтыг оруулсан байна.

Мөн Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний  хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал танилцууллаа. Тэрээр "Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 11-11 төв, E-Mongolia платформын e-Kids цэсээр нийт 502 санал, хүсэлт иржээ. 302 нь хүүхдийн аюулгүй орчинтой холбоотой эрсдэлт нөхцөл байдал байгаа талаар дүгнэгдсэн байна. 156 эрсдэл бүрэн арилсан. 67 байршилд засвар хийгдсэн. 77 асуудал эрх бүхий байгууллагуудад шилжүүлэн, шийдвэрлүүлж байна. Улсын хэмжээнд нийт 7844 объектод шалгалт хийж, 14977 зөрчил илрүүлсэн бөгөөдэрсдэл бууруулах шийдвэрлэлт 78.5 хувьтай байна. Цаашид хууль, журам, стандарт шат шатандаа заавал хэрэгжүүлэх шаардлагатай байна." гэлээ.

Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” ажлын хүрээнд:

  • 21 аймаг, 9 дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 5х5 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажил хэрэгжиж эхэлсэн.

  • Хотын даргад үүрэг өгсний дагуу Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Нийслэлийн захиргааны байрыг “Хүүхдийн ордон - 2” болгох ажил эхэлж, 60%-тай үргэлжилж байна.

  • Хотхоны бага, төрөлжсөн ахлах, олон улсын хөтөлбөртэй сургуультай болох ажил эхэлсэн

  • Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн спорт заал, гадна ногоон байгууламж нээх ажил эхэлсэн

  • 17 жил царцсан “Хандгайт” зусланг ОХУ-тай хэлэлцсэний үр дүнд Монголын талд шилжүүлэн авах ажил эхэлсэн. Асуудал шийдэгдсэний дараа зусланг зориулалтын дагуу сэргээн засварлаж ажиллахыг Хотын дарга Б.Пүрэвдагвад үүрэг болголоо.


Comments


bottom of page