Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
- child.mn
- 6 days ago
- 1 min read

2025 оны тавдугаар сарын зургаанд Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Уг хурлаас гарсан саналд үндэслэн Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,
Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,
Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах,
Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,
Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,
Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Comments