top of page

Хүүхдийн тэтгэлгээ 7 жил орчим төлөөгүй этгээдийг 30 хоног баривчлахаар шийтгэжээ

  • 6 days ago
  • 1 min read

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1083 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч А.Х-оос 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Т.Ү-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.Х нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 6 жил 10 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон байна.

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч А.Х-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлжээ. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 9818 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч А.Х-ийг 10 цагийн албадан сургалтад хамруулж, түүнд 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулав.


Эх сурвалж: Банкны төлбөр барагдуулах газар

Comments


bottom of page